Увс аймаг Наранбулаг сум

Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

″НАРАНГИЙН ҮДЭШ″ шинэ жилийн цэнгүүн

2011 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/
2011 он 12 сарын 10 нд

"Нарангийн хөгжлийн төлөө залуучуудын холбоо ТББ" -н Манлай оюутан өргөмжлөл шагнав. 

НАМОХ- дээд шагнал Эрдмийн од алтан медалиар С.Нинбо шагнагдав.


Шангас овгийнхон

Увс аймгийн Оюутны Холбооны дээд шагнал Тэргүүний оюутан өргөмжлөлөөр Алтансүх шагнагдав. 

Чөлөөт зураг

Сумын Оюутны Зөвлөлийн хамт олон

"НАРАНГИЙН ҮДЭШ" шинэ жилийн цэнгүүн

2011 оны 12-р сарын 02 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

“ОЙРАДЫН ГАЛ” нэртэй шинэ цомог худалдаанд гарлаа

2011 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Увс аймаг Наранбулаг сумын харъяат Залуу хөгжмийн зохиолч Я.Нэмэхбаяр анхны бие даасан уран бүтээлийн шинэ цомог гаргажээ. Энэхүү цомог нь 10 дуунаас бүрдсэн “ОЙРАДЫН ГАЛ” нэртэй бөгөөд цомгийн бүх дууг нь өөрөө зохиож ая хийсэн байна. Уг цомог нь Hi-Fi Recordsн салбаруудаар худалдаан гарсан байна.

Нийт оюутан залуусын анхааралд

2011 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Увс аймаг Наранбулаг сумын Оюутны Зөвлөлийн ээлжит хурал 2011.10.08 өдөр "Сити Дээд" сургууль дээр болох тул нийт оюутан залуусыг идэвхитэй оролцохыг  урьж байна.

Оюутны Зөвлөл

УВС НАРАНБУЛАГ СУМД ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН НЭЭЛТ ХИЙВ

2011 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Увс аймаг Наранбулаг сумаас Үзүүрийн булаг чиглэлийн хатуу хучилттай 85 км хар зам тавих ажлын нээлтийг хийлээ. Сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг болох Наранбулаг- Үзүүрийн булаг чиглэлийн хар замын ажилд БНХАУ-ын Шин жан шин пан кампани шалгараад ажлаа эхлээд нэг сар болж байна. Тус компани ирэх буюу 2012 оны 11 сард энэ замыг ашиглалтанд өгнө.

СУМЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ 2011 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ТУХАЙ

2011 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Энэ онд Монгол Улсын Засгийн газрын болон аймаг, сумын засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын урт хугацааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн иргэд та бүхнийхээ хүчинд тулгуурлан, иргэн бүр тав тухтай, хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд цаашдын зорилтоо хэрэгжүүлэхэд зөвхөн сонгуулиар хязгаарлахгүйгээр хэтийг харсан байдлаар тодорхойлох бодлогыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

2011 он онцлог жил бөгөөд сумын 60-н жилийн ойн өмнөх жилд хамтын хүчээр сум орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтарч ажиллахыг эрхэм төлөөлөгчид та бүхнээсээ хүсэж байна.

Иймд 2011 оны сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөр стратеги бусад төлөвлөгөөг үндэслэн нийт 4 бүлэг 54 зорилтыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

Нэг. Хүний хөгжлийг хангах талаар.

А. Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, Эрүүл иргэншил

1. Шатар, даам, сагс, теннис, гар бөмбөгийн секц дугуйланг тогтмолжуулж, бөхийн төрлийг түлхүү хөгжүүлж, биеийн тамирын арга зүйчийг шинээр ажиллуулах.

2. Эмнэлгийн байр шинээр барьж халдварт болон моорогийн стандартын байртай болох.

3. Хөдөөгийн багуудын хүний эмчийг унаажуулах

4. ЗДТГ, Хүн эмнэлэг тус бүрд чийрэгжүүлэлтийн өрөө гаргаж техник тоног төхөөрөмжөөр хангах.

5. Агуйтын рашаан усыг тохижуулж иргэдийн тав тухтай ашиглах боломж бүрдүүлэх.

6. “Эрүүл мэнд эмнэлэг гэгээрэл соёлжилт”-ын өдрийг сар бүрийн сүүлчийн долоо хоногт тогтмол явуулж, хэвшүүлэх зүйлийн жагсаалт гарган айл өрх бүрт өгч биелелтийг тогтмол шалган мэдээлэх.

Б. Боловсрол соёл, Оюуны чадавхийг дээшлүүлэх

7. Сумын эмбелем, туг, хүндэт тэмдэг, сүлд дуу, хүндэт иргэнээр бүртгэх журмыг боловсруулан ИТХ-аар батлуулах

8. Сургуулийн гадна хашааг шинэчлэх

9. Сургууль, Хүн эмнэлгийн актлагдсан хуучин барилгыг нурааж цэвэрлэх

10. Соёлын байгууллагыг хувцас хэрэгслээр хангах

11. Багаа суманд сурталчлах ажил зохион байгуулж, ойн хүндэтгэлийн концертын бүрэлдэхүүнийг эртнээс бэлтгэх.

12. Орон нутгийн телевизийн суваг ашиглан иргэдийг мэдээ мэдээллээр хангах.

13. Хөдөөгийн багуудын малчин өрхүүдээр жилд 2 удаа “АЯНЫ БОГЦ” ажиллуулж орон нутгийн мэдээллийн ил тод байдлыг хангах.

14. Сумын үндэсний сэхээтний зөвөлгөөн зохион байгуулах.

15. Боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх, шинээр төгссөн боловсон хүчнийг байршуулах.

Хоёр. Эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх талаар.

А. Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний талаар.

1. Мэдээлэл холбоо сүлжээний нэг цэгийн үйлчилгээний барилгыг ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх.

2. ШТС, гуанз, дэлгүүр бүхий газруудын тохижилт, үйлчилгээг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох

3. Гадаад худалдаа өргөжүүлэх зорилгоор хөрш зэргэлдээ Хятад, Орос улсын мужуудтай түншийн холбоо тогтоож харилцан туршлага солилцох.

4. Стандартын шаардлагад нийцсэн аюулгүй ажиллагааг хангасан хөрөө рам ажиллуулан үйл ажиллагааг нь жигдрүүлж, туузан хөрөө ажиллуулах боломжийг судлах.

5. Тоосгоны үйлдвэр байгуулж, шинээр ажлын байр бий болгох.

Б. Хүнс ХАА-н талаар.

6. Хүнсний төвлөрсөн захын үйл ажиллагааг байнгын хэвийн үйл ажиллагаанд оруулах

7. Хуучин фермийн чиглэлд тог цахилгаан татаж мал бүхий өрхүүдэд шинээр газар олгон, ингэ, үнээний ферм, фермерийн аж ахуй байгуулах санаачилгыг дэмжих.

8. Баг бүрт мал маллах сонирхолтой цөөн малтай 2–оос доошгүй өрхийг малжуулах / 1 өрхөд 1 морь, 2 тугалтай үнээ, 50-с доошгүй бог мал/

9. Сумын газар тариалан, төмс хүнсний ногооны талбайн хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн үйл ажиллагааг тогтмолжуулан 10-аас доошгүй өрхийн амьжиргааг дээшлүүлэх

10. Газар тариалангийн үйлдвэрлэлд бага оврын техник тоног төхөөрөмж 2-г нийлүүлэх

11. Лагерийн худгийг тог цахилгааны эх үүсвэрт холбож, түүнийг түшиглэн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах

12. Жишиг мал эмнэлэг байгуулж, мал нядалгааны цэгийг тохижуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэх.

13. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жилийн хүрээнд шинээр 2-ыг байгуулж, блок, нэхий боловсруулах, малын тэжээл болон арвай гурилын цехийг дэмжих.

14. Мал сүргийн зохистой бүтцийг бий болгон үйлдэр угсааг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэн малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах үйл ажиллагааг сайжируулах

15. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, малын эрсдлээс хамгаалах сан байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Гурав. Байгаль орчны тэнцвэрийг хангах талаар

1. Энгийн уурхайн 2 худгийг сэргээн засварлах

2. Харзын төгөлийн тарьцын тоог нэмэгдүүлж ургацын хэмжээ, ногоон байгууламжийн хүрээг өргөжүүлэх

3. Албан байгуулла бүр 100-с доошгүй мод бут тарьж ургуулах

4. Багийн төв рүү явах зам даваа гүвээ, Бураат, Халзан, Монголын хоо зэрэг газруудын зам засварлах, тэмдэгжүүлэх.

5. Тахилт, Цахир мушгуй болон шилийн нуур цөөрмүүдэд цасны нөөц тогтоох саад байгуулах

6. Сумын хогны талбайг багасган нийтийн их цэвэрлэгээ, нохой устгалыг жилд 2 удаа зохион байгуулах.

7. Байгаль орчны ажлын хэсгийг унаажуулах.

8. Өвөлжөө хаваржааны хашааны сумын хэмээний нэгдсэн тооллго явуулж, эзэн нэрээр нь зураглал гаргах.

Дөрөв. Орон нутгийг удирдлагаар хангаж, иргэдийн

тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх талаар.

1. Нутгийн удирдлагыг ордон буюу ЗДТГ-ын барилгыг шинээр барих

2. Сумын ерөнхий төлөвлөгөө | Генплан |-д тодотгол хийж шинэчлэх.

3. Нарны эх үүсвэрээр ажиллах гудамжны гэрэлтүүлэгтэй болгох

4. Үерийн далан сэргээн засварлах

5. Төв цэцэрлэгийн хөшөө, суварга сэргээн засварлаж будах

6. Төвийн гурван замын уулзварын самбарыг шинэчилж, ЗДТГ-ын үүдэнд цацардаг гэрэл тус тусад нь байрлуулах

7. Төвийн багийн Засаг даргыг компьютер, каноноор хангах

8. Гэр хорооллын айл өрхийн хашааны 40-өөс доошгүй хувийг шинэчлэн хээ тавиулж, гранизжуулж, зосдуулах, эрүүл ахуйд нийцсэн бие засах газар, стандартын бохирын цооног,хогны хашилт, хог шатаах зуухтай болгох.

9. Хорооллын дундах явган хүний гарц нарийн гудамжийг өргөсгөж, 1-ийг нэмж гаргах, нэн ядуу амьжиргааны түвшин доогуур гурван өрхийн 220 метр газрыг хашаатай болгох.

10. Хужирт багийн төвийн конторын барилга бариулж, жишиг төв болгон тохижуулах.

11. Сумын төвийн худаг, усан санг засварлаж, үйл ажиллагааг тогтмолжуулж, төв цэцэрлэгт усан оргилуур байгуулах.

12. Хуучин хиймэл нуурыг сэргээн засварлаж, тохижуулан “Хүүхэд залуучуудын чөлөөт амралтын талбай” байгуулж ашиглалтанд оруулах.

13. ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ыг техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлээр хангах.

14. Сүм хийдийн барилга барьж тохижуулан үйл ажиллагааг нь сэргээн байнгын ажиллагаатай болгох.

15. Сумын цагдаагийн хэсгийг унаажуулж, автын байцаагч шинээр ажиллуулах.

16. Гэмт хэрэг нийгмийн дэг журмыг хангах, малын хулгайтай тэмцэх, албан газар, ААНэгж, гудамж талбай олон нийтийн газар архидалтыг таслан зогсоох.

Энэхүү зорилт нь “ Эрүүл, боловсролтой иргэн байгалийн тэнцвэрт нөхцөлд баян чинээлэг, сүлдэт төрийнхөө ивээл дор тав тухтай, амьдрах” боломжийг бүрдүүлэхэд оршино гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

Эдгээр зорилтыг хэлэлцэж үнэтэй санал зөвлөмж гаргаж шинэ оны эдийн засаг, нийгмийн зорилтыг баталж өгөхийг хүсэж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх

Оюутан залуучууд

2011 оны 05-р сарын 11 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

УАОХ-ны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр "2011 оны шилдэг хөгжөөн дэмжигч"


Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire

Увс аймаг Наранбулаг сумын оюутан залуусын Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр


Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire
..........
Unlimited Free Image and File Hosting at MediaFire

Зорилго:

 1. Тус сумын уугуул болон харьяат иргэд ,оюутан залуусыг нутгаа гэсэн сэтгэхүйг төлөвшүүлэх

2. Иргэд оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх

3. Эрүүл амьдарлын зөв хэв маягийг сурталчилан таниулах, спортыг хөгжүүлэх

Гар бөмбөг /Холимог/

1-р байр Алтан медаль ,өргөмжлөл,мөнгөн шагнал

2-р байр Мөнгөн медаль,өргөмжлөл ,мөнгөн шагнал

3-р байр Хүрэл медаль , өргөмжлөл , мөнгөн шагнал

Жич: Тэмцээнд оролцох багууд өмсгөл жигдэрсэн байх, мандатын үнэ 10000 төгрөг

 2011-04-09 нд “АЛДАР СПОРТ ХОРОО”-ны зааланд болно.

Холбоо барих утас: 99924222, 95664499

Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.


Аймгийн ИТХ-ын 7-р тойргийн төлөөлөгч бөгөөд Наранбулаг сумын Засаг дарга Цэвээний Загдсамбарыг энэ удаад “Төлөөлөгчийн индэр” буландаа урьж ярилцлаа.

 -Та аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш тойрогтоо ямар ажил хийж амжуулав?

Орон нутгийн 2008 оны сонгуулиар нутгийн зон олон, төр түмнийхээ итгэл, сэтгэлээр өөрийн төрсөн нутаг Наранбулаг сумын 7-р тойргоос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар сумын Засаг даргын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдон 3 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэсэн нэлээд ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээрийн заримаас нь дурдвал: 2009 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2010 онд сургуулийн 4 ангийн өргөтгөлийн барилгыг тус тус ашиглалтанд оруулсанаар бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд тохилог, таатай орчинд сурч боловсрох нөхцөл боломж бүрдлээ. 

Мөн орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төвийг 217.7 сая, орон нутгийн хайгуулын болон ашиглалтын лицензтэй компани, иргэдийн хандив дэмжлэгээр Сүсэгтний холбооны барилгыг 7 сая, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр ногоон байгууламжийг 0.5 га-д 2.9 сая, Улсын төсвөөр 2 багийн төвийг 6 сая төгрөгөөр тус тус засварлаж тохижууллаа.

Хорооллын эхэнд “Ус-Эрдэнэ” компаниар 13 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр гүн өрмийн худаг гаргаж ашиглалтанд орууллаа.

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж амьдралын баталгаажих түвшин доогуур үзүүлэлттэй нэн ядуу 5 өрхөд гэр олголоо. Гүнбүрд багийн Засаг даргыг аймгийн Засаг даргын нөөцөөс үнийн 50 хувийн хөнгөлөлттэй, Алдар багийн Засаг даргыг орон нутгийн давсан орлогоос 2 сая төгрөгөөр санхүүжүүлж унаажуулаад байна.

Тус суманд хэрэгжиж байгаа НЦСҮ төслөөр Ахлах сургуулийг 71.2 сая төгрөг, цэцэрлэгийг 29.5 сая төгрөг, хүн эмнэлгийн салбарыг 1.1 сая төгрөгийн хатуу зөөлөн эдлэл, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын чиглэлээр 17.7 сая төгрөгөөр бэлчээр уст цэгийг хамгаалах хадлангийн талбай хаших, Орон нутгийн санаачилгын сангийн чиглэлээр 49.3 сая төгрөгөөр байгууллагын дотоод тохижилтыг сайжруулах, Үр дүнд түргэн хүрэх санаачлагын сан төслөөр 29.6 сая төгрөгөөр сургууль, цэцэрлэгт бүрэн хэрэглэлтэй гал зуух бүхий 2 хос гэр, компьютерийн иж бүрэн кабинет, цахим номын сан, биеийн тамирын заалны хивс, бөхийн хэрэглэл нийлүүлж, Эрүүл мэндийн сайдын багцаас 18.3 сая төгрөгөөр хүн эмнэлгийн машины парк шинэчлэл хийлээ.
Иргэд, сонгогчдынхоо санал санаачилгад тулгуурлан хамгийн өндөрлөг цэг

Хүрмийн овоог тахилгатай болгож, Монголдоо анхдагч арга хэмжээ болох БНМАУ-ын аварга, залуу аварга, Монгол улсын сайн малчдынхаа алдрыг тэмдэглэж, тэдний хийсэн бүтээснийг залуу малчид, хойч үед нь сурталчилж, “Мон-Рос Цветмет” компанийн хөрөнгө оруулалтаар ИТХ-ын төлөөлөгч, ажилтан, багийн ИНХ-ын дарга нарын туршлага солилцох тойрон аялалд 4.9 сая төгрөг тус тус зарцуулсан.

Олон нийтийн байгууллагуудыг тамга тэмдэг, албан бланк бүхий хуулийн этгээд болж бие дааж ажиллах нөхцлийг ханган сан, данстай болгож, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, газар тариаланчид, малчдын чуулган, уяачид, бөхийн холбооны цугларалтыг хийж тэдний дунд тулгамдаж буй асуудлаар санал бодлыг нь сонсож, бусад төрлийн сургалт сурталчилгааны арга хэмжээ тогтмол явуулж хэвшүүллээ. 

-Танай тойргийн онцлог, давуу тал?

Манай сум 1100 өрх, 4500 хүн ам, 110 орчим мянган толгой малтай, аймагтаа эхний байранд явдаг томоохон сум төдийгүй хамгийн олон сонгогчтой тойргийн тоонд багтдаг.

Мөн Улаанбаатар, Увс аймгийг холбосон төв зам дайран өнгөрдөг, нэг үгээр хэлбэл манай аймгийн төв рүү орох, гарах үүд хаалга болдог эхний сум учраас сум орон нутгаа гадны хүн бүхний нүдэнд дулаан бүлээн харагдуулахыг хичээж байгаа. Энэ ч утгаараа 2009 оныг сумаа тохижуулах жил болгон зарлаж, гэр хорооллыг жигдрүүлэн нэр хаягтай болгож, орох гарах зам дээр сумын хаяг бүхий самбар байрлуулж, төв зам, гудамж дагуу гэрэлтүүлэгтэй болгосон нь сумын ард иргэдийн талархлыг хүлээж байгаа

Давуу тал гэвэл ажилч хичээнгүй, хөдөлмөрч, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтэй, малч ухаантай, Монгол улсын тэргүүн баян, арван мянгат малчин Б.Иргэл, Дэлхийн 2-р дайны хүнд хэцүү жилүүдэд ах дүү ЗХУ-ын улаан армид 16 атан тэмээ, 93 агт морь, 1600 хонь, арван мянган биет төгрөг, олон зуун элдсэн нэхий бэлэглэж байсан өгөөмөр сэтгэлт, улсын сайн малчин Фронт Бадамын үр удамын хувьд орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн бодит хувь нэмрээ оруулж яваа ард түмнээрээ бахархаж явдаг.

Дэд бүтцээ дагаж хөрш зэргэлдээ Орос, Хятад улсуудтай гадаад харилцаагаа сайжруулах боломжтой бөгөөд цаашид жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээг түлхүү хөгжүүлж, төвлөрсөн зах зээлд ойртох эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, хэтийн хөгжлийн гарц сайтай гэж үздэг.
Манай Алдар баг “Улсын тэргүүний баг” болох амлалтаа амжилттай хэрэгжүүлж, Хужирт баг “Ядуурлыг бууруулах, малын хулгайтай тэмцэхэд овгийн зохион байгуулалтын давуу тал” улсын зөвлөлгөөнийг зохион байгуулж, Засгийн газраас тус хоёр багийн уриалгыг дэмжиж, Монгол улсын бүх багуудад туршлагыг нь дэлгэрүүлэх тогтоол гарч, Улаан-Үзүүр баг “Байгаль орчинд ээлтэй баг хамт олон” болохоор мөн Монгол улсын бүх багуудыг уриалж үүрэг аван амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

-Өнгөрсөн өвөл хаа сайгүй их хатуу болсон. Танай тойргийн сонгогчид хэр даван туулав?

-2010 оны өвөл үнэхээр хүнд хэцүү болж өнгөрлөө. Гэхдээ хөдөлмөрч, малч ард түмэн, төр засаг, сайн санаат хүмүүсийн хайр халамж, сэтгэл итгэлийн хүчинд харьцангуй гайгүй даван туулсан. Хөдөөгийн малчдын хувьд зуданд нэлээдгүй хохирол амсаж, ажилгүйдэл ядуурал тодорхой хувиар нэмэгдлээ. Энэ байдлыг даван туулахад Засгийн газар, гадаадын хандивлагч байгууллагын тусламж дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Үүнд: Монгол улсын Засгийн газраас 15 өрхийг тус бүр 300 мянган төгрөгний малжуулах төсөлд, УИХ, ЗГ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатарын багцаас 17 өрхийг тус бүр 1120 мянган төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй малжуулах төсөлд, Австралийн ЗГ-ын санхүүжилтээр нөхөн үржихүйн насны өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй 20 өрхийг малын хашаа саравч барих, хадлангийн талбай хаших, өвс тэжээл, түлээ нүүрс, хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг 19 сая төгрөгөөр, Францын өлсгөлөнгийн эсрэг нийгэмлэгээс 230 өрхөд хүнс, хоол тэжээл 89 сая төгрөг, Улаан загалмайн олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгээс 27 өрхөд 9.4 сая төгрөгийн тусламжийг тус тус үзүүлсэн.

-Танай тойрогт нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудал юу байна?
-Манай сумын хүн амын 2018 нь 0-18 насны хүүхэд өсвөр үеийнхэн. 1351 нь 19-35 насны залуучууд байдаг нь нийт хүн амын 76 хувийг эзэлдэг учраас биеийн тамир, спорт, соёл урлагийн арга хэмжээ өргөн цар хүрээтэй явагддаг. Гэтэл сумын ахлах сургуулийн биеийн тамирын заал байнга хичээл сургалттай, соёлын төв маань үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангадаггүйгээс шалтгаалан нийтийн биеийн тамир, спорт, урлаг соёлын арга хэмжээ явуулах нөхцөл боломж тааруу байдаг. Иймд 2012 оны төсөвд спорт соёлын цогцолборын барилгын асуудлыг тусгах байх гэж УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууддаа итгэж найдаж яваа. Мөн өнгөрсөн өвлийн зуданд малгүй болсон малчин өрхүүдийг малжуулах, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой орлоготой болгох зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-Иргэд сонгогчид голчлон ямар асуудлаар санал гомдол гаргаж байна?
-Ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, тусламж, дэмжлэг авах, бүсийн нэмэгдэл олгох, бэлчээрийн хомсдолыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж тавьдаг ба өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу зарим асуудлыг шийдвэрлэж өөрөөсөө давсан зүйлийг зохих шатны байгууллагад уламжилдаг.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд аж ахуйн нэгж иргэдээс ирсэн 14 төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эрэмбэлж дээш уламжилсан. Эхний 4 төслөөс 2 төсөл шалгарч дэмжигдэн П.Хашхүүгийн эсгийний үйлдвэрлэлийг өргөжүүлэх төсөл 9 сая төгрөг, Б.Хүрэлбаатарын цагаан ултай гутлын үйлдвэрлэлийн төсөл 2.1 сая төгрөгийн санхүүжилтийг  тус тус авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ онд 80 орчим байнгийн болон түр ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгахад нэлээд дэмжлэг болно. 

-Төлөөлөгч бүрт хуваарилсан 10 сая төгрөгөөр тойрогтоо та юу хийв?
-2010 оны аймаг орон нутгийн төсөвд тойргийнхоо нэн тэргүүнд шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зориулж төлөөлөгч бүрт 10 төгрөг хуваарилаж дэмжлэг үзүүлсэн. Миний хувьд хоёр ч Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ороод хөрөнгө санхүүгийн боломжоосоо шалтгаалан хэрэгжүүлээгүй түүхий эд, хүнс, барааны төвлөрсөн зах тохижуулах, засварлах ажлыг хийсэн. Санхүүжилт оройтож, хүйтэн болсон зэргээс шалтгаалан цахилгаан, засал чимэглэлийн ажил нь хараахан хийгдээгүй байгаа бөгөөд урин дулаан болохоор гүйцэтгэгч компани нь дээрх ажлуудаа хийж ашиглалтанд өгч үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжтой байгаа.

 -Төлөөлөгчид гадаад руу туршлага солилцох аялалд яваад байна. Танд явахаар төлөвлөсөн орон байна уу?

-Ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу ээлж дараатай гадаад руу явах байх. Миний хувьд аль ч улс оронд явсан өөрийн сум орон нутаг, тойргийн онцлогт таарсан жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр илүү сонирхож гэрээ хэлцэл хийх боломжийг судална гэж боддог. Ер нь юм үзэж, нүд тайлж, харж байж шинэ санаа төрдөг төдийгүй тухайн төрсөн бодлоо өөрийн орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэх нь чухал.

-Та өмнө нь ямар ажил алба хашиж байв?

-Би 1984 онд Улаанбаатар хотын Барилгын техникумыг төгсөж орон нутагтаа хуваарилагдан ирж Барилгын техникч, МХЗЭ-ийн үүрийн дарга, ҮЭХолбооны дарга, АДХГЗахиргааны улс төрийн ажилтан зэрэг албыг 1992 он хүртэл нэг хэсэг хашсан. Зах зээл эхлэнгүүт өөрийн саналаараа ажлаас гарч, анхны хувиараа эрхлэх аж ахуйг байгуулж хувийн хэвшилд хүчээ үзсэн. Уг аж ахуй маань он цагийн эргэлтэнд өсөн дэвжиж, өргөжин тэлсээр эдүгээ “Хэцүү хад” ХХК болж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ хугацаанд өөрийгөө давхар боловсруулж МУИС-ийн Эдийн засгийн салбар сургуулийг эчнээгээр төгсөж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. 2005 оноос төрийн албанд орж ИТХ-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад 2008 онд энэ албан тушаалд томилогдсон.

-2011 оны зорилтоосоо товчхон танилцуулаач?

-2012 онд тэмдэглэх сумын 60 жилийн ойг угтаж сумын ИТХ-ын 6-р хуралдаанаар “60 жилийн ой угтсан бүтээлч ажил”-ын төлөвлөгөө гарган батлуулж, сум орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийгдэх гол ажлуудыг 2011 оны зорилтдоо тусгаж өгсөн. Мөн Монгол улсын загвар сум болох зорилт дэвшүүлэн болзол журмын заалтыг албан газрын менежер, төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын үр дүнгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусган сумынхаа иргэд, айл өрх бүрээр “Хэвшүүлэх зүйл” боловсруулан мөрдүүлэхээр өгч зөв, соёлч боловсон аж төрж, амьдрах нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байна.
Монгол улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанартай ажлууд энэ онд нэлээд хийгдэнэ. Үүнд: Үзүүрийн булаг-Наранбулаг сумыг холбосон хатуу хучилттай замын ажил, Нутгийн удирдлагын ордны барилга, Хүн эмнэлгийн салбарын барилга, Мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Тоосгоны үйлдвэр, Хужирт багийн жишиг төв зэргийг дурдаж болно.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг хийж гүйцэтгэхэд орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд ихээхэн хичээл зүтгэл гарган дэмжин ажиллаж байгааг тэмдэглэн нийт иргэд сонгогчид Наранбулагчуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

 -Таны гавъяа шагнал?

-Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байх хугацаанд “Сумын тэргүүний бизнесмен”-ээр 3 удаа шалгарч, улмаар “Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан. Мөн намын орон тооны бус дэд даргын албанд нэлээд хэдэн жил зүтгэсэн зүтгэлийг минь үнэлж Хүндэт тэмдэг, Эх орны төлөө медалиар шагнасан.

 -Гэр бүлээ танилцуулаач?

-Манхай ам бүл тавуулаа. Миний хань Басангийн Оюунхүү Ховд аймгийн Булган сумын уугуул. Хувийн бизнес эрхэлдэг. Том охин ахлах сургуульд биеийн тамирын багш, дараагийнх нь хүү Дөргөний усан цахилгаан станцад инженер, бага охин энэ жил ЭМШУИС-ийг төгсөнө.

 -Сүүлчийн хоромыг танд үлдээе?
-Баярлалаа. Сум, орон нутаг, иргэд сонгогчдынхоо өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөө дээдлэн, түмнээ түшин, төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ харамгүй зориулан та бүхэнтэйгээ хамтран ажиллана.

Танай сонин “Төлөөлөгчийн индэр” булан байнга ажиллуулж аймгийн хурлын төлөөлөгч бид бүхний хийж бүтээж, сэдэж санаачилж буй ажлыг сонгогчдод маань сурталчилж байгаад баярлаж явдаг. Нутгийн зон олон, иргэд сонгогчиддоо төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхынөлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

 Б.Батхүү /Увсын амьдрал сонины эрхлэгч, сэтгүүлч/ west.mn /

Улсын заан С.Сүхбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан

2011 оны 03-р сарын 14 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/


Увс аймгийн Наранбулаг сумын харъяат олноо “УРАН ГАРААТ” хэмээн хүндлэгдсэн Улсын заан, Санжжавын Сүхбаатар агсаны нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Увс аймгийн баруун бүсийн таван сумын дунд 2011 оны 03 дугаар сарын 18 нд зохиогдоно.

Тус арга хэмжээ нь 2006 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил тус суманд хоёр насны хурдан морины уралдаан зэрэг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.

нийтэлсэн: www.uvsnaranbulag.blog.gogo.mn

Баруун бүсийн сумдын спортын бага наадам

2011 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

 

Увс аймгийн Наранбулаг сумын Соёлын төв, Залуучуудын холбоо, Оюутны зөвлөл тус тус хамтран Увс аймгийн баруун бүсийн сумуудын дундах спортын наадамыг 2011 оны 1-р сарын 21-22 өдрүүдэд Наранбулаг суманд зохион байгуулна. Уг тэмцээн үндэсний бөх, теннис, сагс бөмбөг, болон бусад төрлөөр болох юм байна.

 

АХЛАХ СУРГУУЛЬ 2010-2011 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

2011 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Манай сургууль 2010-2011 оны хичээлийн жилд 27 бүлэг 659 сурагч 39 багш, 4 удирдах ажилтан, 22 ажилчинтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль Аймгийн засаг даргын 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн 338 тоот захирамжаар Ахлах сургууль болох шийдвэр гарснаар бүтцийн өөрчлөлтөнд орж 2010-2011 оны хичээлийн жилд Ахлах сургууль болсон.

1. Улсын төсвөөр 180 сая төгрөгийн өртөг бүхий 4 ангийн өргөтгөлийг Увс аймгийн Мөнхжим-Өргөө ХХК барьж ашиглалтанд оруулснаар бага ангийн сурагчдын сурч боловсрох ая тухтай орчин бүрдлээ.

2. Бага ангийн багш Э.Жавзан бага ангийн багш нарын аймгийн олимпиадад оролцож 3-р байр эзэлж хүрэл медаль

3. Багш бүр хариуцсан анги танхимдаа цэцэг тарьсан ба сургууль, заах аргын нэгдлүүд хамтарч сургуулийн хашаанд 40 ширхэг мод тарив.

4. НҮБ-ын хүүхдийн сангаас 100 хүүхдийн дотуур байранд эрүүл ахуйд нийцсэн бие засах газар барьсан

5. Сургуулийн багш ажилчид 2010 онд бусад албан байгууллага , хувь хүмүүс, малчдад нийт 2118000 төгрөгний тусламж дэмжлэг үзүүллээ.

6. “Тогтвортой амжиргаа II төслөөр сургуулийн дуу хөгжмийн кабинетэнд 4,1 сая төгрөгийн мөн 5960,0 мянган төгрөгөөр 4 ангийн сандал ширээ хөгжим болон бусад техник хэрэгсэл авсан.

7. Хими биологийн багш Л.Баттогтох Өмнөговь суманд болсон баруун бүсийн багш нарын “Багш, сургалтын байгууллагад хүүхдийн төлөвшил” сэдэвт илтгэлийн уралдаанд I байр эзлэв.

8. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Чойжилсүрэнгийн санхүүжилтээр 3840.0 төгрөгөөр 6 ш компьютер авсан. Мөнхжим-Өргөө ХХК сургалтанд зориулж 1 ш хавтсан компьютер, цахим номын санд 5 ш компьютер ирж сургуулийн компьютерийн тоо 12-оор нэмэгдсэн.

9. БСШУЯ-ны боловсролын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр дотуур байранд 5,5 сая , хичээлийн байранд 19360,0 мянган төгрөгний хатуу эдлэл ирж нийт 7403,3 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.

10. Oval: Шинээр ирсэн Багш 

ширээ,
сандалАймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү” шатрын тэмцээнд 2а ангийн сурагч Ц.Батбаяр I байр эзэлж алтан медаль, 2б ангийн сурагч С.Цэнд-Аюуш III байр эзэлж хүрэл медаль ,“100 буудалт даам”-ын тэмцээнд 7а ангийн сурагч Д.Одонтуяа I байр эзэлж алтан медаль, 9в ангийн сурагч Д.Отгончимэг I байр эзэлж алтан медаль тус тус хүртсэн.

11. БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар үндэсний бөхийн иж бүрэн хувцас хэрэглэгдэхүүнтэй болсон

12. Аймгийн техник технологийн улсын олимпиадад 8б ангийн сурагч У.Ууганбаатар “Авто хурд”-ны загвар II байр мөнгөн медаль, 8в ангийн сурагч Г.Ган-Очир “Планер” загвараар IV байр 9б ангийн сурагч Н.Чойжоо “Усны чулуун хөвөлт” загвараар V байр тус тус эзлэв.

13. ангийн сурагч А. Амгаланбаатар “Сумын тэргүүний сурагч”-аар шалгарснаас гадна “Оны тэргүүний өсвөрийн бөх”-өөр, мөн МУ-ын Ерөнхий сайд С. Батболдын ивээл дор, МУ-ын 14 дэх их аварга Д. Хадбаатарын нэрэмжит шигшээ барилдаанд амжилттай ороцож II байр эзлэн улмаар “Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит МУ-ын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүрээнд явагдсан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 2010 оны 7-р сарын 4-ны финалд оролцож 5-р байр, МУ-ын гарьд Б. Гантогтохын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 13-14 насны ангилалд 5-р байр эзэллээ

14. Улсын олимпиад уралдаан тэмцээнд оролцсон манай сургуулийн төгсөгч Г.Баярхүү, М.Нямдорж, С.Нинбо Б. Тэмүүжин, Б. Болд, А. Амгаланбаатар нарт Хүүхэд хөгжүүлэх сангаас 240.0 мянган төгрөгний тусламж үзүүлсэн.

15. Сумын хүүхдийн IV чуулга уулзалтыг 2010.12.18 нд “Хүүхдийн хүмүүжил . төлөвшил багш сурагчдын харилцаа ” сэдэвтэйгээр ЗДТГ, Сумын хүүхдийн төлөө, зөвлөл, сургуулийн захиргаа . хамран зохион байгуулсан ба багш сурагчид тухайн сэдвээр илтгэл тавьж 1-р байр 10а ангийн сурагч О.Эрхэмбаяр 2-р байр Нямбаяр багш Л.Баттогтох нар 1-р байрыг эзэллээ . чуулганд хөдөөгийн малчин хүүхдийн төлөөлөл сургуулийн сурагчдыг хамрсан нийт 84 хүүхэд оролцов.

Сумын ахлах сургууль

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Сумын ахлах сургуулийн танилцуулага

Наранбулаг сумын сургууль анх 1948 онд Тариалан сумын харъяанд Хайстын шилд Урчуудын бэлчир гэдэг газар 2 багш 26 сурагчтай байгуулагдсан 1949 онд Хөшөөт гэдэг газар шилжин байрлаж, Хөшөөтийн бага сургууль нэртэй ажиллаж байжээ. 1952 онд Наранбулаг сум байгуулагдахад тус сургууль Наранбулаг суманд шилжин ирж суурьшсан байна. Сургуулийн анхны захирлаар Согсоо, багшаар Лүүвээ, нярваар Ц. Гэжид, тогоочоор х. Жанчив, хичээлийн эрхлэгчээр Охиндоо, пионерийн удирдагчаар Б. Цэрэн нар ажилласан байна. Одоо 27 бүлэг 659 сурагч 39 багш, 4 удирдах ажилтан, 22 ажилчинтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1966-1967 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль, 1989-1990 хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болсон боловч зах зээлд жилжсэн эхний жилүүдэд сурагчдын тоо буурсны улмаас дахин 8 жилийн дунд сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байв.
  • 2010-2011 оны хичээлийн жилээс БСШУЯ-ны стандартыг биелүүлэн 10 жилийн ахлах сургууль болов.
Тус сумын сургуулиас олон алдартан төрөн гарсан байдаг. Үүнд:
  • Монгол Улсын ардын багш 1,
  • Спортын мастер 4,
  • Монгол улсын аварга, залуу аварга малчин 5,
  • Ардын боловсролын тэргүүний ажилтан 4,
  • Аймгийн тэргүүний багш 3
  • Улсын олимпиадын аварга 2,
  • Сумын тэргүүний багш 10 төрөн гарсан  бахархалтай байна.

НАРАНБУЛАГ СУМ 2010 ОНД

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/


НАРАНБУЛАГ СУМЫН 2010 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ МЭДЭЭ

2010 онд Наранбулаг сум 4459 хүн ам, 1042 өрх, 106163 толгой мал тооллуулсан байна.

Хүн амыг насны ангилалаар нь авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

Ш 1838 буюу 41,2%-ыг 0-16 насны хүүхэд,

Ш 1541 буюу 34,5%-ыг 17-35 насны залуус,

Ш 993 буюу 22.2%-ыг 36-69 насны хүмүүс,

Ш 87 буюу 2.1%-ыг 70-ээс дээш өндөр насны хүмүүс

Сумын малын тоон мэдээ:

Ш Тэмээ 1823 буюу 1,7 %,

Ш Адуу 2827 буюу 2,6 %

Ш Үхэр 2756 буюу 2,5%

Ш Хонь 51992 буюу 48,9 %

Ш Ямаа 46765 буюу 44,3%-ыг тус тус эзэллэж байна.

Үйлчилгээний салбарт: 2010 онд төсвийн 7-н байгууллага, ХААН банк, НИК-ын ШТС, Увс ундарга ШТС, Хувийн 1 ШТС үйлчилгээ явуулсан байна. Мөн сумын аж ахуйн нэгж байгууллага ХХК-4, хоршоо-2, худалаа үйлчилгээний 10 гаруй цэг салбар ажиллаж байна.

Сумын бүтээн байгуулалт:

Ш Сумын сургууль ахлах сургууль болон 11-н жилийн сургалтай болж шинээр 4-н ангийн өргөтгөл баригдаж ашиглалтанд оруулсан.

Ш ЗДТГ “Ногоон Монгол” аяны хүрээнд 1 га талбайд чацарганы мод, үхрийн нүд, хайлс, улиас тарьж, гудамж талбайг моджуусан байна.

Ш Аймгийн ИТХ төлөөлөгчид сумын хуучин хийдийн байрыг засаж тохижуулан зах болгон ашиглалтанд орууллаа.

Ш Сумын хийдийг шинээр барьж байгуулах ажил эхлээд байна.

Ш Сумын залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах ажлын хүрээнд Интернет кафег шинээр ашиглалтанд орууллаа.

Нутгийн Зөвлөл

2011 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/
Тун удахгүй

Увс аймаг Наранбулаг сумын төр захиргааны байгууллага

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Сумын анхны ЗДТ газар 1952 онд тус сум байгуулагдах үед Монгол улсын сонгуулийн шинэ системийн дагуу Улсын Их Хурлын сонгож, орон нутагт айтаг, сумын хөдөлмөрчдийн депутатуудыг сонгон ХДХ-аас сумын гүйцэтгэх захиргааг сонгож байгуулдаг болсон үе байлаа.

Иймд энэ журмын дагуу Наранбулаг сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлыг сонгон уг хурлын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааг сонгосон байна. Сумын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааны даргаар Тэссумын харъяат Жамъян, орлогч даргаар Ш. Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж. Ядмаа нарыг баталсан байна.гэвч сумын даргаар томилогдсон Жамъян биеэр ирж ажиллах боломжгүй болсон тул багийн даргаар ажиллаж байсан Б. Дамбыг шууд томилон ажиллуулжээ. Сумын даргааг сонгогдсон Жамъян нь хожим 1954-55 онд дахин ирж ажиллажээ.

Мөн энэ үед аймгийн намын хорооны товчооны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас намын үүрийн нарийн бичгийгн даргаар С. Лосолыг томилсон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах бололцоогүй болсон тулнамын хорооны товчоонй 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70/145-р тогтоолоор Б. Жулдайг томилон ажиллуулжээ. 1949 онд улсын ажил албыг залгуулж байсан морин өртөөг халж, авто өртөө байгуулснаар ард иргэдийн нуруун дээр байсан өртөөний хүнд албыг халж,улсын өртөөнд ашиглаж байсан өртөөний адууг сумын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсэн байна.

Наранбулаг сум анх байгуулагдахад Зүүнхангай сумаас 26 адуу, 2 тэмээ, Өндөрхангай сумаас 23 адуу, 4 тэмээ, Туруун сумаас14 адуу, Хяргас сумаас 20 адуу, Өмнөговь сумаас 48 адуу, 10 тэмээ, эдгээр 5 сумааснийт 134 адуу, 16 тэмээ шилжүүлэн өгснөөр өртөөны адууны суурьтавигдаж, улсын 274-р өртөө болсон байна. Өртөөний адуучнаар Ш. Хүцэс ажиллаж байгаад хожим1959 онд 3 жижиг нэгдэл нийлж, сум нэгдэл бий болсоноор өртөөний адуу, тэмээг нэгдэлд шилжүүлэн өгч, сумын доторх өртөөний албыг нэгдэл хариуцах болжээ.

Наранбулаг сумын захиргаанд удирдах албан тушаалд

ажиллаж байсан хүмүүс сумын дарга, засаг дарга

Дарга, засаг даргаар ажилласан хүмүүс

Ажилласан он

Тухайн үеийн албан тушаалын нэр

1

Балхаа Дамба

1952-1953

Хөдөлмөрчдийн депутатуудын хуралын гүйцэтгэх захиргааны дарга, ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны болон нэгдлийн дарга

2

Шонхор Жүгдэр

1953-1954

3

Түвшин Жамъян

1954-1955

4

Банди Зунгарав

1955-1959

5

Хүрэлдээ Тоголдой

1959-1960

6

Хүрэлдээ Лхамжав

1960-1961

7

Банкаа Нямжав

1961-1965

8

Баатар Бамбадай

1965-1966

9

Цамба Цэдэв

1966-1967

10

Гэлэг Жамсран

1967-1972

11

Тужваа Цэвээн

1972-1980

12

Бухлай Доржсүрэн

1980-1986

13

Дүгэр Орших

1986-1990

Сумын АХ-ын тэргүүлэгчид гүйцэтгэх захиргааны дарга

14

Чулуун Дэмбэрэлням

1990-1992

15

Жамба Сайнжаргал

1992-1997

Сумын засаг дарга

16

Юнгэр Баттулга

1997-2000

17

Жамба Сайнжаргал

2000-2004

18

Бямба Оросоо

2004-2008

19

Цэвээн Загдсамбар

2008-оос

Сумын орлогч, засаг даргын орлогч

Ажилласан хүний нэр

Ажилласан он

Албан тушаалын нэр

1

Шалаадай Төмөрпүрэв

1952 - 1954

Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга

2

Нингэр Тойсон

1954-1958

3

Авирмэд Жухай

1958-1961

4

Шалаадай Төмөрпүрэв

1961-1964

5

Зулзан Буянт

1964- 1966

6

Тогтох Ойдов

1966-1968

7

Шалаадай Төмөрлүрэв

1968-1969

Сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга

8

Замба Юнгэр

1969-1978

9

Хорлоо Дашдаваа

1978-1990

Сумын засаг даргын орлогч

10

Цэдэв Молотов

1990-1991

11

Шагж Сид

1991-1992

12

Хорлоо Дашдаваа

1992-1997

13

Уртнасан Жамсран

1997-2000

14

Лэгшид Оюун

2000-2009

15

Юнгэр Сайнжаргал

2009-2010

16

П. Цэрж дорж

2010- 1сараас

Нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга

Ажилласан хүний нэр

Ажилласан он

Албан тушаалын нэр

1

Жономоо Ядмаа

1952-1953

Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга

2

Банди Зунгарав

1953-1956

3

Мишиг Чантуу

1957-1958

4

Шомбоо Маамуу

1958-1959

5

Банди Зунгарав

1959- 1962

6

Хүрлээ Чимэддорж

1962-1963

7

Шомбоо Маамуу

1963-1965

8

Дашдорж

1965-1966

9

Тогтох Ойдов

1966-1968

10

Зулзган Буянт

1968-1969

Сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга

11

Совд Баттогтох

1969-1971

12

Даваа Балжин

1971-1988

13

Чулуудай Сундуйжав

1988-1990

Сумын засаг дарга Тамгын газрын дарга

14

Даваа Балжин

1990-1992

15

Тогтох Батаа

1992-1997

16

Чулуун Дэмбэрэлням

1997-2007

17

П. Дашдорж

2007-оос

ИТХ

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/
тун удахгүй

Засаг дарга

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Наранбулаг сумын захиргаанд удирдах албан тушаалд

ажиллаж байсан хүмүүс сумын дарга, засаг дарга

Дарга, засаг даргаар ажилласан хүмүүс

Ажилласан он

Тухайн үеийн албан тушаалын нэр

1

Балхаа Дамба

1952-1953

Хөдөлмөрчдийн депутатуудын хуралын гүйцэтгэх захиргааны дарга, ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны болон нэгдлийн дарга

2

Шонхор Жүгдэр

1953-1954

3

Түвшин Жамъян

1954-1955

4

Банди Зунгарав

1955-1959

5

Хүрэлдээ Тоголдой

1959-1960

6

Хүрэлдээ Лхамжав

1960-1961

7

Банкаа Нямжав

1961-1965

8

Баатар Бамбадай

1965-1966

9

Цамба Цэдэв

1966-1967

10

Гэлэг Жамсран

1967-1972

11

Тужваа Цэвээн

1972-1980

12

Бухлай Доржсүрэн

1980-1986

13

Дүгэр Орших

1986-1990

Сумын АХ-ын тэргүүлэгчид гүйцэтгэх захиргааны дарга

14

Чулуун Дэмбэрэлням

1990-1992

15

Жамба Сайнжаргал

1992-1997

Сумын засаг дарга

16

Юнгэр Баттулга

1997-2000

17

Жамба Сайнжаргал

2000-2004

18

Бямба Оросоо

2004-2008

19

Цэвээн Загдсамбар

2008-оос

Засаг даргын тамгын газар

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга

Ажилласан хүний нэр

Ажилласан он

Албан тушаалын нэр

1

Жономоо Ядмаа

1952-1953

Хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга

2

Банди Зунгарав

1953-1956

3

Мишиг Чантуу

1957-1958

4

Шомбоо Маамуу

1958-1959

5

Банди Зунгарав

1959- 1962

6

Хүрлээ Чимэддорж

1962-1963

7

Шомбоо Маамуу

1963-1965

8

Дашдорж

1965-1966

9

Тогтох Ойдов

1966-1968

10

Зулзган Буянт

1968-1969

Сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга

11

Совд Баттогтох

1969-1971

12

Даваа Балжин

1971-1988

13

Чулуудай Сундуйжав

1988-1990

Сумын засаг дарга Тамгын газрын дарга

14

Даваа Балжин

1990-1992

15

Тогтох Батаа

1992-1997

16

Чулуун Дэмбэрэлням

1997-2007

17

П. Дашдорж

2007-оос

Залуучуудын Холбоо

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/
Тун удахгүй

Наранбулаг сумын Оюутны Зөвлөл

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Увс аймгийн Оюутны Холбооны дэргэдэх Наранбулаг сумын Оюутны Зөвлөл нь 2006 оны 11-р сарын 03 нд тэргүүн, удирдах зөвлөлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан. Одоо тэргүүн, нарийн бичиг, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн 13 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутны зөвлөл нь сумынхаа ИТХ, ЗДТГ, УБ хот дахь НЗ болон УАОХ-той нягт холбоотой хамтран ажиллаж ирсэн.

Манай Оюутны Зөвлөл нь УАОХ–оос жил бүр зохион байгуулдаг уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал болон бусад үйл ажиллагаануудад амжилтай оролцоод зогсохгүй жил бүрийн намар орон нутагт сумынхаа иргэд, оюутан залуучуудынхаа дунд спортын наадам зохион байгуулдаг уламжилтай. Мөн Нутгийн Зөвлөл болон УАОХ-той хамтран жил бүр Улаанбаатар хотод байгаа нутгийн иргэд оюутан залуусын дунд спортын тэмцээн уралдаан зохион явуулдаг.

Жил бүрийн хавар “Нутгийн Зөвлөл”-тэй хамтран сумынхаа “Шилдэг оюутан” шалгаруулж оюутнуудаа дэмжин урамшуулдаг. Манай Оюутны Зөвлөл нь оюутан залуусынхаа эрх ашигийг хамгаалаад зогсохгүй сум орон нутагаа хөгжүүлэх, суртачилан таниулах их үйлсэд сумынхаа иргэд оюутан залуустайгаа хамтран ажилладаг.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР

Ж.БУЯНАА               Б.САЙНБАЯР           З.АЗБАЯР

2006-2008 он           2008-2010 он       2010 оны 10 сараас


Шагнал хүртсэн оюутнууд:

« Журнаа Буянаа Сумын шилдэг оюутнаар шалгарч “Бяцхан тархи”

« Гомбо Батжаргал Сумын шилдэг оюутнаар шалгарч “Бяцхан тархи”

« Даш Баясгалан УАОХ-ны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан.

« Журнаа Буянаа МАСоЗХ-ны “АЛТАН ОД” алтан медаль

« Буянхишиг Сайнбаяр МОХ-ны “МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН” алтан медаль

  « Батбаяр Доржпалам УАОХ-ны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан.

Бидний амжилтаас дурдвал:

Ш УАОХ–ны салбар зөвлөлүүдээс 2008 оны үйл ажиллагаа зохион байгуулалтаараа бусад салбар зөвлөлөө тэргүүлэн “ОНЫ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ ” – өөр шалгарсан.

Ш 2007.04 сард УАОХ-оос зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг тамирчид 1-р байр алтан медаль, шилдэг эмэгтэй тоглогч, эрэгтэй баг тамирчид тусгай байранд шалгарч нийт багийн дүнгээр 1-р байранд орж Шилжин явах цомын эзэн болсон.

Ш 2009.04 сард УАОХ-оос зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож 2-р байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн.

Ш 2010.04 сард УАОХ-оос зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг тамирчид амжилттай оролцож 3-р байранд шалгарч мөнгөн медаль хүртсэн.

Ш УАОХ–ны салбар зөвлөлүүдээс 2010 оны үйл ажиллагаа зохион байгуулалтаараа бусад салбар зөвлөлөө тэргүүлэн “ОНЫ ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ ” – өөр шалгарсан.

2006-2008 оны ОЗ-н удирдах зөвлөл


2008-2010 оны ОЗ-н удирдах зөвлөл

2010 оны ОЗ-н удирдах зөвлөл 


НАРАНБУЛАГ СУМЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН

БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

Увс аймгийн Оюутны Холбооны дэргэдэх Наранбулаг сумын Оюутны Зөвлөлийн Бодлогын Зөвлөл нь 2010 оны 11-р сарын 07 нд Тэргүүн, удирдах зөвлөлийн 4 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Бодлогын Зөвлөл нь сумынхаа Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж, оюутны зөвлөлийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, гишүүдийг сонгох журам, дахин нэр дэвших болзолыг хангах, мөн сумын Оюутны Зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллаагаад бүх талын дэмжлэг үзүүлэх улмаар төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хамдаа зүтгэхэд гол зорилго оршино.

Бодлогын зөвлөлийн дарга Б.Сайнбаяр

Бодлогын зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат

Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Бямбанаран

Бодлогын зөвлөлийн гишүүн У.Тэрбиш

Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Эрхэмбаяр



Сумын Цэцэрлэг

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

 Анх 1963 онд нэгдлийн хөрөнгөөр 4 ажилчин, 25 хүүхэдтэй бүлэг байгуулагдаж, анхны эрхлэгчээр Ж. Цэвээн ажиллаж байсан. 1973 оноос улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгууллага болон 2 бүлэгт 50 хүүхэдтэйгээр 1988 он хүртэл ажиллаж ирсэн юм. Тус цэцэрлэг нь хүүхэд өдрийн төлөвлөгөөг жил бүр 100-125  хувиар тус тус биелүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдэд мэдлэг олгох, материаллаг бааз бэхжүүлэх, тохижилтыг сайжруулахад идэвхи санаачлагатай ажиллаж байв. 1989 оноос 3 анги 75 хүүхэд 11 ажилчинтай 1135000 төгрөгийн төсөвтэй, 20000 гаруй хүүхэд өдрийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаад мөн оны сүүлчээр сургуулийн харъяанд 2 багштайгаар ажиллаж байлаа. Сумын засаг даргын тамгын газраас 250000 төгрөгөөр хувь хүнээс байр худалдан авч өгч, ЯБҮХ-ийн төслөөр 1600.0 мянган төгрөгөөр уг барилгад засвар хийж тохижуулан, хүүхдийн тоглоом, телевизор, приставка зэрэг техник хэрэгслээр хангаж, бие даалган ажилуулж,  4 ажилчин, 2.2 сая төгрөгийн төсөвтэй , 50 хүүхэд авч хичээл хүмүүжил явуулахын зэрэгцээ 30-50 хүүхдийг бэлтгэн бүлгээр хичээллүүлж, 1 дүгээр ангид шилжүүлэн суралцуулж байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчээр:

  • Ж. Цэвээн,
  • Н. Ичинхорлоо,
  • Р. Юүзэн,
  • Ц. Чулуунхүү,
  • М. Мядаг,
  • Ж. Нүрзэд,
  • Ш. Энхтуяа,
  • Б. Буддарь,
  • Д. Цэрэнпагма,
  • Б. Чулуун 
  • Б. Хишигсүрэн нар тус тус ажиллаж байлаа.
Ясли

1973 онд нэгдлийн дэргэд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Зулын Хутаг ажиллаж байжээ. Ясли нь эрхлэгч, асрагч, тогооч гэсэн 3 ажилчинтай, 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1976 онд улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгуулага болж, хүн эмнэлгийн харъяанд 25 хүүхэдтэй, эрхлэгч 1, сувилагч 1, асрагч 1, тогооч 1 бүгд 4 ажилчинтай болон өргөжиж, төлөвлөгөөгөө жил бүр 100-аас дээш хувиар биелүүлж 1993 он хүртэл хэвийн ажиллаж байгаад төсвийн хүрэлцээгүйгээс болж ажиллахгүй болсон. Тус яслийн эрхлэгчээр З. Хутаг, Цээлэй, О. Чулуун сувилагчаар Н. Лүнзэдмаа, тогоочоор Г. Самбуу, Д. Цэвээн, М. Мунаа асрагчаар Т. Амьтлай, М. Уялга, З. Шовгон нарын хүмүүс олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж иржээ.

Сумын Хүн Эмнэлэг

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Сумын хүн эмнэлэг 1952 онд байгуулагдаж анхны эмчээр Бамбар овогтой Мигмар, санитарчаар Т. Жалцан, Ш. Тогтох, асрагчаар Н. Даваа, Б. Шагж, нар ажиллаж байсан юм. Тус эмнэлэг 1970 онд их эмчийн салбар болон өргөжиж, 10 ортой, 13 орон тоотой, эмийн сантайгаар ажиллаж, салбарын эрхлэгчээр И. Бакнов ажиллаж байлаа.

1972 онд 16 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орж, эрүүл мэндийн үйлчилгээг явуулах бололцоо бүрдэж, их эмч 1, бага эмч 6, сувилагч, асрагч, жолооч, нярав зэрэг 20 орон тоотойгоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нар төртэй биелүүлж ирсэн байна.

Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр:

Б. Мягмар 1952-1954,

Т. Бат-Очир 1954-1955,

Х. Найсал 1956-1958,

Юнгэрэн 1958-1963,

Ц. Чимэд 1963-1965,

И. Бакнов 1966-1970,

Б. Товорцог 1970-1971,

Ш. Дэжээхүү 1971-1972,

Ж. Янжтаа 1972-1981,

Ц. Чимэд 1981-1985,

Д. Наранцэцэг 1985-1992,

Б. Сарангэрэл 1992-1993,

Ө. Батдорж, 1993-1995,

М. Гэмгүй 1995-1996,

Д. Балжинням 1997-1999,

Н. Чимэдцэрэн 1999-2010 тус тус ажиллаж байв.

2010 оноос Д. Дэлгэрмаа ажиллаж байна. Энэ хамт олон 1980, 1990 онд аймагт ажилаараа эхний байрт шалгарч, салбарын эрхлэгч Ж. Янжмаа, Д. Наранцэцэг нар аймгийн аварга эмчээр шалгарч байсан юм.

Наранбулаг сумын танилцуулага

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/


Гүйдэл малын бэлчээрт гүрэн хошуу тогтоож

Суудал тохинуулсан сумын минь нэр Наранбулаг аа

Дөрвөн их замын золгох халуун цэгт

Дөрвөлжин цагаан хотхоноор урлаж босгосон түүхээ

Наранбулаг сумд амьдран ирсэн Өмнөговь, Тариалан, Малчин сумын ардууд олон зууны уламжлалаа даган өвсны шимтэй, усны тунгалаг, уулын нөмөртэйг түшиглэн мал сүргээ маллан, айлсан бууж амьдрахдаа жилийн аль ч улиралд үндсэн сумаас алслагдан, засаг захиргаа байгууллагатайгаа хүндрэл бэрхшээл гардаг байлаа. Иймд энэ нутагт нүүдэллэн амьдардаг дөрвөд, баяд, хотон ястнууд нэг голын ахан дүүс хана багтахаараа гэрээ барьж, хазаар багтахаараа бэлчээрээ ашиглан хамт аж төрж ирсэн уламжлалдаа тулгуурлан нэгдэн нийлж нэг сум болох хүсэлтээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.


Энэ хүсэлтийг төр засаг судлан үзэж Улсын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1952 оны 9 дүгээр сарын 1-нд Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8 дугаар баг, Малчин сумын 1, 2 дугаар багийн малчин ардуудаас бүрдсэн 637 өрх аж ахуй, 2660 хүн ам, 150000 толгой малтайгаар байгуулжээ. Ийнхүү Наранбулаг сум байгуулагдаж сумынхаа төвийг Дарийн Сэмүүн гэдэг хэлэмгий хүний хэлснээр “Гүрэн хошуу байтугай гүйдэл тэмээ тогтдоггүй газар” гэгдэж байсан далайн түвшингээс 1100 м өргөгдсөн Наранбулаг гэдэг нэртэй жижиг булаг бүхий Баянбүрдийг түшиглэн хойд өргөрөгийн 49ө35 зүүн уртгагын 92ө35 солбилцолд Улаангомоос 90 км, Улаанбаатараас 1270 км-т шавь тавьж эхэлсэнээс хойш өдгөө Улаанбаатар, Улаангомын төв зам, Хөвсгөл Тосонцэнгэлийн, Ховд, Баян-Өлгий орох замын бэлчирт орших тохилог суурин болон өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна.

Газар зүйн байршил: Тус сумын газар нутаг нь Монгол орны баруун хойд хэсэгт дэлхийн бөрорцгийн хойд өргөрөгийн 49ө35 зүүн уртгагын 92ө35 –ын хооронд Ханхөхийн нурууны үргэлжлэл тогтохын шилийг давнан Увс, Хяргас нуурын хооронд Тариалан, Малчин, Өлгий, Завхан, Өмнөговь сумуудтай хиллэн оршино. Сумын нутаг нь говь хангай тал хээр хосолсон 524,9 мянган га бөгөөд бүх нутгийн 50%-ийг говь, 20%-ийг хангай, 30%-ийг тал хээр эзэлнэ. Сумын бүхэлдээ их нууруудын хотгорт орших бөгөөд газарзүйн мужлалаар говийн бүсэд хамаарна. Газрын гадарга нь Тогтохын шилийн хэсэг, түүний орчимын уулсаар нэлээд өндөр өргөгдсөн байрлалтай.


Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 2356 м өндөрт өргөгдсөн Хүрмийн овоо, хамгийн нам цэг нь далайн түвшинээс дээш 722 м өргөгдсөн Увс нуурын хотгор юм.  Ханхөхийн нуруу дагуу далайн түвшинээс дээш 1800-2300 метрт өргөгдсөн Бор залаа, Хайст, Цагаан овоо, Жинс, Бугат зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өндөр уулстай.

 Уур амьсгал: Нутгийн ихэнх нь говь, тал хээр учраас хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир хатуу өвөлтэй. Сумын нутагт унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй, Тогтохын шилийн уулархаг нутгаар 250-400 мм, тал хээр буюу ар хөдөөд 200-300 мм баруун говиор 100-250 мм жилд дунджаар 150-250 мм хур тундас ордог боловч жил бүр харидцан адилгүй байдаг.

Наранбулаг сумын лого сэргээв

2011 оны 01-р сарын 06 Нийтэлсэн Хүрмийн овоо /admin/

Сумынхаа лого арай гэж олж шинээр сэргээн зурлаа.